ЭРҮҮЛ АМЬДРАЛЫН ХЭВ
МАЯГ

Шаргалжуутын тухай

Далайн түвшнээс дээш 2158 метр өндөрлөгт 10 га газрыг 7 сая литр халуун рашаанаар хүрээлэн урсах рашаан нь Дорлиг, Сойдон, Лхам гэх гурван уулсаар хүрээлэгдэн оршдог. Уулс тус бүр Дорлиг-Чулуу, Сойдон-Агаар, Лхам-Рашаан хэмээн био орчинг бий болгогч гурван байгалийн хүчин зүйлийг нэгтгэн илэрхийлж байдаг Монголын хамгийн том рашаан орд юм.

Зөвлөгөө мэдээлэл

Багц хөтөлбөр

Өрөө үйлчилгээ

Эмчилгээ үйлчилгээ

Багц хөтөлбөр

Эмчилгээ үйлчилгээ

Бүтээгдэхүүн

Рашаан цацлага

Шаргалжуут рашаан цацлага нь Арьс хуурайших, арьсны харшил, үрэвсэл, арьсны нуралт, живхнээс үүдэлтэй хүүхдийн арьсны улайлт, зэрэгт тохиромжтой бүх насныханд зориулсан байгалийн гаралтай арьсны эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн юм.

Түгээмэл асуултууд

Сувилалд хэвтэж болохгүй хориглох заалттай ямар өвчнүүд байдаг вэ?

● Дотор эрхтний архаг үрэвслийн сэдрэлийн үе
● Ходоод, гэдэсний шархлаа өвчний цус алдах магадлалтай үе
● Цөсний замд чулуутай болон нугалуурын сорвижилт
● Элэгний архаг үрэвслийн идэвхжилийн үе
● Элэгний цирроз
● Хавдар
● Фторын илүүдлээс үүссэн эмгэг
● Бөөр, шээсний замын чулуу
● Чихрийн шижин хэв шинж 1 /инсулин хамааралт/
● Тархмал хордлогот бахуу
● Ясны хугарал, гэмтэл авснаас хойш 2 сарын дотор
● Өндгөвчний уйланхай болон умайн миома

Эмчийн үзлэгт хаана орох боломжтой вэ?

● Та Улаанбаатар хотоос хэвтэх гэж байгаа бол манай Улаанбаатар хотын
оффист ирж өвчтний түүхийг нээлгэн эмчийн үзлэгт орох ба эмч танд
эмчилгээний хөтөлбөрийг төлөвлөн өгнө. Мөн үүдэнд суух хүлээн авахын
ажилтанд сувилуулагчийн дэвтрээ өгөн эмчилгээний цагуудаа авахаа
мартуузай!
● Хэрэв та орон нутгийн иргэн бол сувиллын газар ирсний дараа Эмнэлгийн
хүлээн авах дээр өвчний түүхийг нээлгэн эмчид үзүүлж эмчилгээний
хөтөлбөрийг төлөвлүүлэх юм. Мөн л та хүлээн авахаас эмчилгээний
цагуудаа авч эмчилгээ үйлчилгээндээ орох юм.

Эмчийн үзлэгийн цагийг яаж авах вэ?

● Улаанбаатар хотод эмчид үзүүлэх тохиолдолд 7743-7777 дугаарт залган
эмчийн үзлэгийн цагийг авч болно. Мөн та өөрийн биеэр УБ хотын
захиалгын төв дээр ирж цаг авч болох юм.
● Сувилалд ирсэн тохиолдолд та дугаарлан зогсож эмчид үзүүлэх болно.

Танайд очсоноор ямар эмчилгээ хийдэг вэ?

● Баянхонгор аймгийн нутагт орших Шаргалжуут нь байгалийн эмчилгээний
хамгийн том цогцолбор орд бөгөөд таны оношноос хамааран байгалийн эмгүй
эмчилгээ болох: рашаан уух, рашаан утлага хийх, рашаанд орох, шавар тавих зэрэг
эмчилгээг шаардлагатай гэвэл хэсэгчилсэн бариа засал болон физик эмчилгээний
аль тохирохтой хослуулан хийдэг.

Сувилалд явахдаа хувийн бэлтгэл юу бэлдэж явах вэ?

● Эрхийн бичиг /сувиллын багц, зочид буудлын өрөө, хоол эмчилгээний… гм/
● Илгээх бичиг /эх хувь, хуулбар /
● Иргэний үнэмлэх

● Зорчих тасалбар
● Рашаан уух граммтай аяга
● Рашаан хийх сав, ванны алчуур
● Нүүр гарын алчуур, резинэн тавчик
● Зузаан халад, малгай, ороолт
● Дулаан хувцас, маск
● Биеийн тос, /Johnsons baby oil /, дэвсгэр даавуу
● Шүхэр, цув
● Хувийн ариун цэврийн хэрэглэл, битүү гутал
● Тогтмол уудаг эм /Анхан шатны тусламжийн эм тариа/
● Цагаан хэрэглэл манай сувиллаас өгнө. Та өөрийнхөө цагаанхэрэглэлийг авч явж болно.

Бид нар очоод ямар, ямар хоолыг хэд хэдэн цагт идэх вэ?

● Та манай хоолны цэс хоолны цагийн хуваарьтай энд дарж танилцана уу.

Захиалга хэрхэн өгөх вэ?

● Веб сайтанд байрлах захиалга гэсэн товчийг дарж захиалгын форм бөглөн илгээх.
● Манай лавлах дугаар болох 77437777, 88891964 дугаарт холбогдож захиалга өгөх
боломжтой.
● Шаргалжуут рашаан сувилал гэсэн Facebook-ийн хуудсаар захиалгын форум
бөглөж утасны дугаараа үлдээснээр манай захиалгын ажилтан тантай эргэн
холбогдож баталгаажуулдаг.
● Манай Улаанбаатар хотын борлуулалт үйлчилгээний салбарт ирж захиалга өгөх
боломжтой. Хаяг: Нарны гүүр, хараагүйчүүдийн төвийн зүүн талд, хуучнаар
Уранган төвийн ард UG Arena байрны 2 давхарт.

Танай рашаан хаана байдаг вэ? Хотоос хэдэн км вэ?

● Шаргалжуут рашаан сувилал нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт
байрладаг бөгөөд Улаанбаатар хотоос 580км засмал замаар яваад шороон замруу
салж 56км явж хүрдэг.

Шаргалжуутруу очиход унаагаар үйлчилдэг үү? Явах хуваарь болон үнэ ямар
байдаг вэ?

● Манай автобус нэг талдаа том хүн – 47,600₮, хүүхэд нэг талдаа – 24,600₮ үнэтэй
байдаг ба 6-9 сарыг хүртэл 7 хоногийг 3 өдөр нь буюу Даваа, Лхагва, Бямба гариг
бүрд явдаг. Харин 9-5 сарыг дуустал 7 хоногт 2 удаа буюу Лхагва, Бямба
гаригуудад явна. Автобус Өглөө 07:00 цагт хөдөлдөг ба Та 06:30 минутанд бэлэн
байх шаардлагатай. /Байршил нарны гүүр, хараагүйчүүдийн төвийн зүүн талд,
UG Arena, хуучнаар Уранган төвийн зогсоолоос хөдөлнө/

Эрүү мэндийн даатгалаар яаж хөнгөлдөг вэ?

● Танд санал болгож байгаа тариф нь ЭМД-аар хөнгөлөгдсөн үнэ бөгөөд ЭМД
төлдөггүй хүн нийт үнийн дүн дээр нэмж 275,000₮ төлдөг.

Хүүхдээ дагуулж явбал ямар үнэтэй байдаг вэ?

● 0-2 настай хүүхдүүдээ үнэгүй дагуулж явах боломжтой байгаа. Үүний тулд өрхийн
эмнэлгээр илгээх бичгийг нь бөглүүлээд, манайд бүртгүүлсэн байна. Хоол
эмчилгээнд үнэгүй хамрагдана гэсэн үг юм.
● 2-11 насны хүүхэд ор эзлэхгүй бол хоол эмчилгээ нь 56,000₮ байдаг.
● 12-с дээш насны хүүхэд том хүний үнээр тооцогддог.

Буцаан олголт авахад бүрдүүлдэг бичиг баримтууд юу вэ, нийгмийн даатгал
төлдөг хүн буцаалт авдаг уу ?

● Тэтгэвэр, групп асаргааны хүүхэдтэй хүмүүс халамжаас төлсөн төлбөрөөс хамаарч
буцаан олголт авна. Мөн эрдэнэтийн үйлдвэр, оюу толгойд ажилладаг хүмүүс
үйлдвэрээсээ авдаг
Бүрдүүлэх бичиг баримт 

● Амрах эрхийн бичиг / Өрөө байрны эрхийн бичиг, мөнгөний орлогын ордер бүрэн байх, амарсан хоногтой таарах/ 

● Илгээх бичиг / Харьяа өрх, дүүргийн эмнэлгийн эмчийн бичилт, эмнэлгийн тамга бүрэн байх мөн эх хувиа канондуулж зочин угтах хэсгээс баталгаажуулах тамга даруулах/ 

● Автобусны билет /2 талдаа зорчсон билет, мөнгөний ордер, НӨАТ-ын баримт/ 

● НӨАТ-ын баримт /эрхийн бичгийн мөнгөн дүнтэй таарах/

Төлбөр хэрхэн төлөх вэ?

Төлбөрийг урьдчилгаа болон үлдэгдэл төлбөр гэж 2 хуваан төлөх боломжтой.
● Төлбөрийг захиалга бүртгүүлсэн өдрөөс 24 цагт багтан урьдчилгаа 1 хүний 250,000
төгрөгөөр өрөө байраа баталгаажуулна.
● Үлдэгдэл төлбөрийг сувилалд явахаас 7-10 хоногийн өмнө төлсөн байна.
● Төлбөрийг дансаар болон захиалгын төвд ирж пос, бэлнээр төлөх боломжтой.

Захиалгын төвийн байрлал хаана байдаг вэ?

● Улаанбаатар Баянгол дүүрэг 3-р хороо Уранган худалдааны төв, UG Arena төв 2 давхарт
байрлаж байна.

Ойр хавьд дэлгүүр, эмийн сан байгаа юу?

● Шаргалжуут тосгон манай сувиллаас хойш 2-3 км байрладаг тул та тосгон
явах боломжтой юм. Тосгонд эмийн сан, дэлгүүр бүгд байгаа.