Байгалийн эмчилгээ

Халуун рашаан

ашиг тус

Халуун рашааны молекул бүр хэдэн тэрбум жилийн настай. Шинжлэх ухаан бидэнд нарны систем үүсэж эхэлснээс хойш дэлхий дээр комет, астеройдуудаас усны дусал бүр ирсэн гэж хэлдэг. Дусал бүр нь сая сая амьтдын бие махбодь, амьдралын хэв маягаар дамжсан. Бидний ДНХ, бүх зүйлийн хувьсал нь өөрөө халуун рашааны хувьслын салшгүй хэсэг юм. Бидний бие махбодийн дор хаяж 2/3 нь уснаас бүрддэг бөгөөд хамгийн багадаа 6% нь уснаас гаралтай эрдэс бодисуудаас бүрддэг нь биднийг үнэхээр халуун рашааны хэсэг гэдгийг илтгэдэг. Магадгүй халуун рашаанд орох нь гэртээ харьж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг нь үүнтэй холбоотой байх.

Рашаанд орох

ашиг тус

Шаргалжуутын рашаан нь залуужуулах, хоргүйжүүлэх, дархлал сайжруулах, үрэвсэл намдаах эмчилгээний үйлчлэлтэй. Рашааны үйлчлэлийн өвөрмөц тал нь түүний химийн бүтэц найрлага байдаг. Шаргалжуутын рашаанд орох үед  түүний найрлага дахь азот, хүхэрт ус төрөгч, цахиурын нэгдэл, радоны задралын бүтээгдхүүнүүд нь  арьсаар нэвтэрснээр эмчлэх үйлчлэл нь  тайлбарлагдана. Шүлтлэг рашаан нь арьсны хөлс, тосны булчирхайг цэвэрлэж арьсны нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг. Ус төрөгчийн хөнгөн элемент, цахиурын нэгдэл нь биеэс хорт бодисыг гадагшлуулах антиоксидант, ангижруулагч үйлчлэлтэй. Азот болон хүхэрт устөрөгч нь үрэвслийн эсрэг дархлал сайжруулдаг.

Рашаан ууранд суух

ашиг тус

Шүлтлэг орчин бүхий бүлээн уур чийг нь цэрийг шингэлэх, гуурсан хоолойг тэлэх, үрэвсэл намдаах, салстын хаван хөөнгийг бууруулах   үйлчилгээтэй. Сул шүлтлэг чийглэг уур нь салстын хүчиллэг орчинг сулруулна. Өндөр температур бүхий ханасан уурын орчинд уушгин дахь хийн солилцоо мэдэгдэхүйц дээшлэх бөгөөд 30 минутын дараа цулцан дахь хүчилтөрөгчийн нөөц, нүүрс хүчлийн хэмжээ нэмэгдүүлнэ.Рашааны ууранд агуулагдах сөрөг аэроионуудаар  амьсгалах үед цэрийг шингэлэх, цэр ялгаралтыг сайжруулж, амьсгалын замыг чөлөөтэй болгох, амьсгалын замын салстын намираа хучуур эсийн үйл ажиллагааг сайжруулах, үрэвслийг намдаах, дархлалыг сайжруулах эмчилгээний үйлчлэл үзүүлнэ. Азотын диоксид, болон устөрөгчийн ион нь хүчтэй ангижруулагч үйлдэлтэй. Рашааны ууранд агуулагдах бичил бодисууд: Давсан мананцар,  /хлорид, сульфат, бромид, иодид натри, кальци, магни г.м/, аэроионууд бий болдог нь амьсгалын замын эрхтний салст бүрхүүлийн эдгэрэлт, нөхөн төлжилтийг түргэсгэн, цэр ялгаруулах үйл ажиллагааг сайжруулах үйлдэлтэй.

Рашаан уух

ашиг тус

Рашааныг эмчилгээний журмаар уухад биеэс хорт бодисыг гадагшлуулах, хоол боловсруулах замын шүүрлийг идэвхжүүлдэг. Рашаанд агуулагдах химийн элементүүд нь (ангижруулагч чанар, гидрокарбонатын анион, сульфатын анион, хлоридын анион, натрийн катион, калийн катион, кальцийн катион, цахиурын нэгдэл, фтор) нь эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлэн, энергийн нөөцийг бүрдүүлэн бие мах бодийг залуужуулах, бодисын солилцоог сайжруулах, цусны эргэлтийг хэвийн болгох, үрэвслийг бууруулах, ясны бэхжилт, төлжилтийг дэмжих, хоол боловсруулах замын шүүрлийг идэвхжүүлэх эмчилгээний үйлчлэлтэй.

Шавар эмчилгээ

ашиг тус

Үрэвсэл болон бактерийн эсрэг, эдгэрэлт, төлжилтийг түргэсгэж, хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Шавар эмчилгээ нь хамгийн эртний эмчилгээнд тооцогддог. 1,9 сая жилийн өмнөх хүн төрөлхтний өвөг дээдэс болох Гомоэктус болон Неандерталь нь шаврыг устай хольж шархаа эдгээх, тайвшруулах, арьсыг цэвэрлэхэд ашигладаг байсан баримт олдсон байна. Мөн 2500 жилийн өмнөх Непур судар бичигт шаврыг шарх анагаагч хэмээн бичиж тэмдэглэн үлдээжээ. Шаврыг өргөн хүрээнд

Замаг эмчилгээ

ашиг тус

Үрэвслийн эсрэг дархлал сайжруулах, нөхөн төлжилтийг сайжруулах үйлчлэлтэй. Рашаанд ургасан замган ургамалд тухайн рашаан агуулагдах микро-макро элементүүд /азот, фосфор, иод, кальци, магни,зэс цайр, марганец, төмөр, кадми г.м/  ихээр хуримтлагдсан байдаг.

Захиалга