• Та хамгийн түрүүнд ус нэвтэрдэггүй гуталаа авч яваарай. Учир нь та рашаан ордоор явж рашаан уух, рашаандаа орох учир гутал норох, ус нэвтрэх мөн 96C хүртэл халуун рашаан байдаг учир рашаанд түлэгдэхээс сэргийлэх арга юм.
• Мөн захиалга өгсөн эрхийн бичиг, илгээх бичиг /эх хувь болон хуулбар хувь/ -ийг заавал авч яваарай.
• Рашаан уух граммтай аяга, рашаан хийх сав.
• Зузаан халад, малгай ороолт
• Дулаан хувтас, маск
• Биеийн тос
• Хувийн ариун цэврийн хэрэглэл
• Мөн тогтмол уудаг эмээ авч явахаа мартуузай.